СУДАЛГАА: Илүүдэл жин умайн хорт хавдрын эрсдэлийг илэрхий ихэсгэдэг

Их Британийн эрдэмтдийн явуулсан шинэ судалгаагаар илүүдэл жинтэй байх нь умайн хорт хавдрын эрсдэлийг их хэмжээгээр ихэсгэдэг гэдгийг харуулжээ. Тухайлбал 165 см өндөртэй эмэгтэй хэвийн жингээс 12.7 кг илүүдэл жинтэй байвал умайн хорт хавдраар өвчлөх эрсдэл хоёр дахин нэмэгддэг байна.

Их Британийн Хавдар судлалын нийгэмлэг АНУ, Их Британи болон таван өөр оронд энэхүү судалгааг явуулж, нийтдээ 120 мянга гаруй эмэгтэй хүн оролцуулжээ. Тус судалгаагаар эрүүл жинтэй байх нь 13 төрлийн хавдар тусах эрсдэлийг бууруулдаг болохыг илрүүлсэн байна. Хавдар судлалын нийгэмлэгийн доктор Жүлие Шарп хэлэхдээ “Илүүдэл эсвэл хэт илүүдэл жинтэй байх нь Их Британид хавдар үүсгэж буй хоёр дахь хамгийн том шалтгаан болж байгааг үүнтэй ижил судалгаанууд харуулж байна” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *