ОХУ Украины Креминна хотыг эзэлж авчээ

Украин улсын баруун бүсэд байрладаг Креминна хотыг Орос цэргүүд эзлэн авсан талаар бүс нутгийн захирагч нь мэдээлсэн байна. Креминна хот байрладаг Луганск бүсийн захирагч Сергей Гайдай хэвлэлийн бага хурлын үеэр “Креминна Оркуудын (Оросууд) хяналтад орсон. Тэд хот руу нэвтэрсэн. Манай цэргүүд ухрахаас өөр сонголтгүй болсон” хэмээжээ.

Тус хот дайны өмнө 18 мянга гаруй оршин суугчтай байсан бөгөөд хоёрдугаар сарын 24-нөөс хойш Орос цэргүүдийн хяналтдаа авсан анхны хот болж байгаа аж. Сергей нэмж хэлэхдээ “Байлдаанд амь насаа алдсан энгийн иргэдийн тоог гаргах боломгүй ч одоогийн байдлаар 200 хүн нас барсан. Гэхдээ үнэндээ бол энэ тоо хамаагүй их байгаа” гэсэн аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *