Өмнөговь аймагт хүчтэй шуурга шуурч, цэцэрлэгийн дээвэр хууларчээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст нэгдүгээр багийн дөрөвдүгээр гудамжинд цэцэрлэгийн дээвэр дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 12:00 цагийн орчим 18-20 м/сек хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас хууларчээ.

Улмаар Онцгой байдлын газрын Цогтцэций сум дах Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж 30 минут ажиллан дээврийн хууларсан төмрийг авч аюулгүй болгосон байна. Шуурганы улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *