Оюутолгой ХХК-ын ажилтнууд цалин бууруулсантай холбогдуулан эсэргүүцлийн суулт зарлаж байна
Оюутолгой ХХК-ын ажилтнууд цалин бууруулсантай холбогдуулан эсэргүүцлийн суулт зарлаж байна. Оюутолгойн ажилтнуудын цалинг бууруулж, илүү цагийн хөлс олгохгүй байгаатай холбогдуулсан учир ажилтнууд ийн эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд шаардлагын хариуг хүлээж авахгүй бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ. Ажилчдын төлөөлөл:
“Бид дэлхийн жишиг уурхайд ажилладаг боловч ажилчдын цалин дөнгөж 30 доллар байна. Энэ бол дундаж цалин. Үүнээс ч доор цалин бий. Эсэргүүцлээ зарлаж, үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн залуусын зарим нь дарамтаас эмээгээд явсан байна. Оюутолгой бол 1000, 1000-н ажилтны хөдөлмөрийг мөлчиж, боолчилдог газар” гэв.
О.ЭНЭРЭЛ