Т.Шинэбаяр: Фэйсбүүкт пост бичсэний төлөө Шадар сайд миний эсрэг гомдол гаргажээ
Шадар сайд С.Амарсайхан фейсбүүкт пост бичсэн иргэнийг Мөрдөн байцаах газраар шалгуулахаар өргөдөл өгсөн тухай иргэд мэдээлж байна.
Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан түүний зарим шийдвэр, үйл ажиллагааг шүүмжилж олон нийтийн сүлжээнд бичсэн иргэнийг Мөрдөн байцаах газраар шалгуулахаар өргөдөл өгсөн аж.
Иргэн Т.Шинэбаяр энэ тухай: “Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 19-ны өдөр миний нэр дээр дуудах хуудас ирүүлсэн. Ингээд очиж уулзахад фэйсбүүкийн бичвэрээс болж Шадар сайд гомдсон байсан. Өргөдөлдөө дараах бичвэрүүдэд гомдсон хэмээн бичсэн байжээ.
- Хийн хоолойн асуудлыг эсэргүүцэж байгаад
- Туулын бургасыг хядсаныг нь эсэргүүцсэнд
- Цар тахлын хүнд үед усан оргилуурыг 3,2 тэрбум төгрөгөөр барьсныг шүүмжилсэнд
- Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэнд
- “Аав нь шарил ухдаг хятад хүн байсан гэсэн. Хүү нь Монгол Улсыг самарч байна” гэх агуулгатай бичвэр оруулсанд тус тус гомдсон байсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх гомдлыг хүргүүлжээ” гэсэн байна.
priligy 30mg The improved survival and self renewal of iNANOG cells was not due to the effect of Dox treatment as described by Chang et al
priligy sg This state is undesireable to the user as muscle is broken down and used for energy