Дэлхий | Нийгэм | Онцлох мэдээ
Д.Эрдэнэбилэгийг 30 хоног хорихоор боллоо
Byadmin
Авлигатай тэмцэх газраас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг дуудаж, мэдүүлэг авсан тухай бид өмнө мэдээлж байв. Тэгвэл өчигдөр /2022.04.20/ Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн бөгөөд түүнийг цагдан хорих эсэхийг өнөөдөр 09:00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд шийдэх тов гарсан юм. Шүүхээс Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаагаар баривчлах шийдвэрийг гаргалаа.