НҮБ: Украинаас дүрвэгсдийн тоо 5 саяд хүрлээ

НҮБ-ийн дүрвэгсдийн агентлаг лхагва гарагт (2022.04.20) мэдэгдэл хийхдээ ОХУ-ын эзлэн түрэмгийллийн улмаас Украинаас дүрвэн гарсан хүмүүсийн тоо 5 сая хүрсэн хэмээжээ. Тус дайны улмаас 7.07 сая гаруй Украинчууд улс дотроо нүүн шилжиж, 5.03 сая хүн гаднын орнууд руу дүрвэн гарсан байна.

Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди хэлэхдээ “Тэд орон байр, гэр бүлээ ардаа үлдээж явсан. Олон хүн хайртай хүмүүсээ дахин нэг харах гэж юу ч хийхэд бэлэн байна. Зарим хүн өөрсдийгөө эрсдэлд оруулж буцаад явж байна. Гэвч шинээр өгч буй цохилт болгон тэдний итгэл найдварыг эмтэлнэ. Энэ дайн дуусаж байж л дүрвэгсэд амьдралаа дахин босгож чадна гэжээ. Ихэнх дүрвэгсэд Европын Холбооны хилийг давж, Польш, Словак, Унгар, Румын улсуудад очсон юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *