|

С.Чинзориг: ТҮ 1-3-аар цалинждаг ажиллагсдыг төрийн албанд буцааж авна

Төрийн үйлчилгээний бага албан тушаалын ажиллагсад буюу ТҮ 1-3 дахь шатлалаар цалинждаг хүмүүсийг гэрээт хэлбэрээр ажиллуулж, төрийн зарим ажил үүргийг хувийн хэвшилд шилжүүлэхтэй холбоотой асуудал сүүлийн үед багагүй хэл үг болж, олон хүнийг бухимдуулаад буй. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Чинзориг:

“Төрийн үйлчилгээний бага албан тушаалын ажиллагсад буюу ТҮ 1-3 дахь шатлалаар цалинждаг хүмүүсийг гэрээт хэлбэрээр ажиллуулж, төрийн зарим ажил үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх тухай багагүй хэл үг болж, олон хүнийг бухимдуулсан.

Намрын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллахад иргэдээс энэ асуудлыг шүүмжилж, төрийн үйлчилгээний бага албан тушаалтнуудын нийгмийн баталгаа алдагдах тул яавч зөвшөөрч болохгүй хэмээн олон хүн хэлж байсан юм.
Тэгвэл эл асуудал нааштайгаар шийдэгдэж ТҮ 1-3-аар цалинждаг ажиллагсдыг төрийн албанд хэвээр үлдээх төдийгүй тэдний цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болжээ.
2022 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьсах зардлыг аймаг, нийслэлийн төсөвт суулгасныг буцаах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна.” гэлээ.

Similar Posts

2 Comments

  1. I’ve been surfing on-line more than 3 hours as of late, yet I by no means discovered any fascinating article like yours. It’s beautiful value enough for me. In my view, if all web owners and bloggers made just right content as you probably did, the web can be much more useful than ever before. “A winner never whines.” by Paul Brown.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *