Хаягдал усыг Туул голд цутгаж байсныг зогсоожээ

БОАЖЯ-наас дулааны III цахилгаан станц дээр хяналт шалгалт хийлээ. Станцын ачаалал нэмэгдэж, бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаагийн улмаас хаягдлын сангийн усны түвшин огцом нэмэгдэж, хаягдлын сан болон тунгаах сангийн далан сэтрэх, био мямбран цоорох эрсдэл үүссэн байна.

Ослын нөхцөл байдал үүссэний улмаас бага оврын цэвэрлэх байгууламжаар дамжуулан 2022 оны 04 дүгээр сарын 17-20-ны өдрүүүдэд хаягдал усыг Туул голд нийлүүлсэн байна.

Хаягдал ус зөвшөөрөлгүй байгальд нийлүүлсэн зөрчлийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр газар дээр нь шалгалт хийж, хаягдал ус хаяхыг зогсоож, дараах шаардлагыг тавьж ажиллалаа.

Стандартаас давсан агууламжтай хаягдал усыг байгальд нийлүүлж буй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцох болохыг анхаарууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *