Өмнөд Солонгосчууд нэг насаар “залуужиж” магадгүй

Өмнөд Солонгост дөнгөж төрсөн хүүхдийг гэдсэнд байсан хугацааг нь тооцоод нэг настай гэж үздэг. Үүн дээр нэмэгдээд шинэ жил гарвал дахин нэг нас нэмдэг юм. Ийм учир арван хоёрдугаар сард төрсөн хүүхэд хэдхэн долоо хоногийн дотор хоёр настай болдог аж.

Энэхүү тооллын аргыг удахгүй халж, Өмнөд Солонгосчууд нэг насаар “залуужиж” магадгүй байна. Тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл нас боддог аргаа өөрчлөхийг дэмжиж байгаа аж .Ерөнхийлөгчийн шилжилтийн хорооны дарга И Юун Ху хэлэхдээ Өмнөд Солонгост нас тоолдог аргыг дэлхийн бусад орнуудтай ижил болгон стандартчилахаар төлөвлөж байгаа хэмээжээ. Энэхүү саналыг зарим хүн дэмжиж байгаа боловч мэргэжилтнүүд хэрэгжих үгүйд нь эргэлзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *