Алтны тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудын төлөөлөлтэй санал солилцлоо
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх бусад албаныхны хамт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Алтны тусгай зөвшөөрөл эзэмшдэг томоохон 28 компанийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Тодруулбал, “Шинэ сэргээлтийн бодлого”, “Алсын хараа-20/50” хөтөлбөрийн хүрээнд хариуцлагатай уул уурхайн нөхөн сэргээлт, шинэ туршлага, шинэ санаачлагыг нэвтрүүлэх, хүндрэлтэй асуудлуудын талаар хэлэлцэж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлд талууд байр сууриа илэрхийллээ.