НДШ-ийн 50 хувийг буцаан олгоход 150 тэрбум төгрөг төсөвлөжээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, 4 тогтоолын төслийг хэлэлцлээ.
Мөн гишүүдийн зүгээс зарим нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгоход хэчнээн хүн хамрагдахыг лавлахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа : “2021 оны IV улирлын байдлаар Монгол Улсын ажиллах хүчний тоо 1.2 сая бөгөөд үүний 72.7 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан. Хуулийн төслийн хүрээнд 1 сая төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоор нь хязгаарлавал нийт даатгуулагчийн 70 хувь нь хамрагдах бөгөөд даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгоход 150 тэрбум төгрөгийг төсөвлөсөн, улсын төсвөөс буцаалтыг хийнэ” гэжээ.