Олимпод оролцох тамирчид вакцин хийлгэлээ

Монгол Улсын шигшээ багийн тамирчдыг олимпын эрх олгох болон эрхийн оноо цуглуулах 2-4 чухал тэмцээн хүлээж байна.
“Токио-2020” зуны XXXII олимпын наадам эхлэхэд 135 хоног үлдлээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар цуцлагдаад байсан олимпын оноо цуглуулах болон эрх олгох тэмцээнүүд өнгөрсөн сараас явагдаж эхэллээ.
Үүнтэй холбоотойгоор Олон улсын олимпын хороо улс орнуудын баг тамирчдыг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакцинд хамруулах зөвлөмжийг гаргаад байгаа юм. Энэхүү зөвлөмжийн дагуу БТСУХ, МҮОХ хамтран “Токио-2020”, “Бээжин-2022” олимп, паралимпын эрх олгох болон оноо цуглуулах тэмцээнд оролцох Монгол улсын баг тамирчдыг вакцинжуулах хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд тавьсны дагуу дархлаажуулалтын эхний тун амжилттай хийгдлээ.
Олон улсын жишгийн дагуу вакцинд хамрагдсанаар Монгол улсын шигшээ багийн тамирчид төлөвлөсөн тэмцээнүүддээ саадгүй оролцох нөхцөл бүрдэж байна.
БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсээс гаргасан олимп болон паралимпын эрх олгох, оноо цуглуулах тэмцээнд оролцох Монгол улсын баг тамирчдын шинэчилсэн төлөвлөгөөгөөр манай баг тамирчдыг 2-4 чухал тэмцээн хүлээж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол улс олимп, паралимпод оролцох 16 эрхийн болзол хангаад байна. Цаашид 30 орчим эрх нэмж авах төлөвлөгөөтэй.
/Үндэсний шигшээ багийн спортын төрлүүдийн шинэчлэсэн төлөвлөгөө, олимп, паралимпын эрх олгох болон эрхийн оноо цуглуулах тэмцээний хуваарийг хавсаргав. 
Зургийн тодорхойлолт алга байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *