С.Эрдэнэ: ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд ЛАНД-200 маркийн автомашинаар ОХУ-ын хил нэвтэрсэн нь тогтоогдсон
Ардчилсан Намын удирдлагууд АНУ болон Европын Холбооны хууль, прокурорын байгууллагад хандаж, Монголын зарим төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн Монгол Улсын болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн асуудлаар мэдэгдэл хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус намын дарга С.Эрдэнэ: “АНУ болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд нарт юун түрүүнд мэдэгдэл хүргүүлж байгаа. Манай улсын зарим төрийн өндөр албан тушаалтан хууль дүрэм зөрчиж ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэл бүхий баримт байна. Эдгээр албан тушаалтнууд энэ үйлдлээрээ АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн эрх ашигт хор уршиг учруулсан, дайны гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдтэй хамтран ажилласан зэрэг үндэслэл байгаа юм.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн /ҮАБЗ/ нарийн бичгийн дарга асан А.Гансүх нар нь ОХУ-ын томоохон албан тушаалтнуудтай бүлэглэн мөнгө угаасан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэгдэлд дурдсан.
ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд ЛАНД-200 маркийн автомашинаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын хил нэвтэрсэн нь холбогдох баримтаар тогтоогдсон. Тэд тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар явж байна хэмээн мэдүүлж хилээр гарсан байдаг. Ингээд хилээр гарсан даруйдаа тус улсын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, Батлан хамгаалах яамны зарим албан тушаалтнууд, газрын тосны томоохон компанийн төлөөлөл, төмөр замын удирдлагуудтай уулзсан байна. Монгол Улсын хилээр орж ирсэн нэр бүхий ажилтнууд ОХУ-аас бэлнээр хоёр сая ам.долларыг дөрвөн ширхэг хайрцагт хийж, машиныхаа хаалгыг ҮАБЗ хэмээн лацдаж ямар ч хяналтгүйгээр оруулж ирсэн болохыг олон нийтийн сүлжээгээр тухайн үед мэдээлж байсан. Түүнчлэн хууль хяналтын байгууллагууд үзлэг шалгалт хийсэн” гэв.
НОВШОО АН зодооноо өөр зүйл дээр хий л дэ.. мөнгөө авна гээд орос ороод ирвэл чамайг бариж өгнө шүү муу өах мэлхий гуай санаж яв ? эрх мэдлийн төлөө үхлээ юу !? бидэнд ЭХ ОРОН хэрэгтэй пизда минь !?