Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн хугацааг 05-р сарын 02-ны өдрийг хүртэл сунгажээ
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн иргэдийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн бүртгэлийн хугацааг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг БШУЯ-наас гаргажээ.
Энэхүү сургалтын тэтгэлгийг 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд зарлаад байсан бөгөөд иргэдийн саналыг үндэслэн шалгуурт нь өөрчлөлт оруулж, хугацааг нь сунгасан байна.
Сургалтын тэтгэлгийн талаар дараах холбоосоос дэлгэрэнгүй үзнэ үү.
https://scholarship.esis.edu.mn/grant/news%20more.html?more=34