С.Амарсайхан: Махны үнийг барих бүрэн боломжтой
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.04.22/ ШӨХТГ-т ажиллалаа.
Энэ үеэр тэрбээр “Дотооддоо хүнсээ үйлдвэрлэх, хангах, хүнсний нөөцөө бүрдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг чөлөөлсөн. Хэдийгээр юмны үнэ өртөг нэмэгдэж байгаа хэдий ч махны үнийг барих бүрэн боломжтой. Бусад бараа бүтээгдэхүүнтэй харьцуулахад хяналтад байлгах боломжтой” гэв.