“Кью Эс Си” ХХК, Худалдаа хөгжлийн банк хамтран Хөгжлийн банкны зээлийг төлж барагдуулах хүсэлт гаргажээ
Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны 04-р сарын 04-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалж, улмаар “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдал орсон.
Үүнтэй холбоотойгоор “Кью Эс Си” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкан дээр үүсээд байгаа өр төлбөрийг ойрын хугацаанд барагдуулахад хамтран ажиллах хүсэлтийг Худалдаа Хөгжлийн банкинд гаргажээ. Тус банкнаас дээрх асуудлаар Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ руу мөн хүсэлт гаргаж, үүсээд байгаа асуудлыг төр, хувийн хэвшил хамтран шийдэх саналаа уламжилсан байна. Кью Эс Си ХХК, болон ХХБанкны зүгээс Хөгжлийн банкны зээлийг нэн даруй төлөх, төрийн хохиролгүй болгох талаар ажиллахаа мэдэгджээ.