ОХУ-ын хилийн боомт дээр ачааны машиныг жинлэхээ болилоо
Украины дайны улмаас дэлхийн эдийн засгийн хоригт ороод байгаа ОХУ-ын Засгийн газраас эдийн засгаа хамгаалах арга хэмжээ авсаар байна.
Энэ удаад Оросын бүх хилийн боомт дээр эм, хүнс ачсан машиныг жинлэхгүй, шууд оруулах журам баталсан байна. Ингэснээр чухал шаардлагатай барааг ОХУ-д оруулахад цаг алдахгүй, хурдан шуурхай түгээх, дэлгүүрүүдэд барааны хомсдол үүсэхээс сэргийлж байгаа юм байна. Энэ журам 2022 оны есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ.