НӨАТ-ын буцаан олголтыг даваа гарагт олгоно
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгодог билээ. Ингэхдээ нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долоодугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Тэгвэл нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс буюу ирэх даваа гарагт иргэдийн дансанд шилжүүлнэ гэдгийг Татварын ерөнхий газраас мэдэгдлээ.