Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд ,залуучуудын хөгжлийн газар нь Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчдыг Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр чадавхжуулах сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна
Уг сургалтын зорилго нь Нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг дүүрэг, хорооны эрүүл мэндийн төвийн ажилтнуудад эмнэлгийн байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй, хүүхдийн эрхийн зөрчлийн таних, түүнээс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар чадавх бэхжүүлэх, мэдлэг нэмэгдүүлэхэд явдал юм.
Сургалтыг Нийгмийн хамгааллын салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор зохион байгуулах бөгөөд арга хэмжээнд дүүрэг, хорооны эрүүл мэндийн төвийн 200 орчим албан хаагчид оролцож байна.
Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тус сургалтад хамрагдсанаар Хүүхэд хамгааллын бодлогын жижиг баримт бичгийн хэрэгжилтийн явц дахь эрүүл мэндийн байгууллагын үүрэг, оролцоо, бодлогыг хэрэгжүүлэх арга барилд суралцаж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнийг таних арга зүйд суралцаж байна.