|

С.Амармандах: Би хүн дээрэмдэж, дарамтлаагүй

МҮОНРТ-ийн хөтлөгч байсан Э.Энхзориг “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах буюу Амараад дарамтлуулж, бизнесээ алдсан талаараа өнөөдөр /2022.04.22/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр “Хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, эх орон газар нутгаа магтан дуулдаг, олны танил эрхэм дуучин С.Амармандах гэдэг хүнд бүх эд хөрөнгөө алдлаа. Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч асуудлаа шийдүүлэхийг хүссэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй зургаан сар болж байна. Дуучин намайг хувьцаанаасаа надад өгөөд миний дор ажил. Чи миний таньдаг урлагийн дүү биш байсан бол зодоод асуудлыг шийдэх байлаа. Энэ барилгын эзэн чинь манай найз. Хөөгөөд гаргаж чадна шүү. Хууль шүүхийнхнээс эхлээд хар өртөнцийн бүх эрх мэдэл миний халаасанд байна. Дүү минь чи бодолтой байгаарай” гэсэн талаар ярилаа.

Харин нөгөө талаас “Хар сарнай ” хамтлагийн дуучин С.Амармандахаас энэ асуудлаар тодруулахад “Би 32 жил урлагт хүчин зүтгэхдээ нэг ч хүнийг дээрэмдэж, дарамталж, эд хөрөнгийн хүчээр авч үзээгүй. Эх орноо хайрлаж, хамгаалж, дээдэлж, дуулж явдаг хүний хувьд бардам хэлэхэд би энэ асуудалд ямар ч холбоогүй. Та нар “Gem palace” эздээс нь асуух хэрэгтэй. Эдийн засаг хямралтай, хүмүүсийн амьдрал хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Гэхдээ би тэгж хүнд гай болж, хүний эд хөрөнгийг дээрэмдэж явдаг хүн биш” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *