|

Ялын дээд хэмжээг сонссон хамгийн өндөр настай хүнийг цаазаар авчээ

Ялын дээд хэмжээг сонссон хамгийн өндөр настай хүнийг Техас мужид цаазаар авсан байна. 78 настай Карл Уэйн Бунтион Хьюстон хотын цагдаагийн албан хаагч Жеймс Ирбиг 1990 оны зургаадугаар сард буудаж хөнөөсөн тул түүнд ялын дээд хэмжээг оноосон аж.

Бунтионд 1991 цаазаар авах ял оноосон ч тэрбээр шоронгийн торны цаана олон жилийг өнгөрөөсөн байна. 2009 онд түүний ялыг хүчингүй болгосон ч үүнээс гурван жилийн дараа цаазаар авах ял дахин оноожээ. Бунтионы өмгөөлөгч АНУ-ын Дээд шүүхэд түүний цаазлах ялыг цуцлах хүсэлт гаргасан боловч үүнийг хүлээн аваагүй байна. Тэрбээр пүрэв гарагийн  (2022.04.21) 18:39 минутад эцсийн амьсгалаа хураасан гэж “ABC” агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: Unilad

 Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *