Жонни Депп дахиж хэзээ ч Жэк Спарровын дүрийг бүтээхгүй хэмээжээ
Алдарт жүжигчин Жонни Депп экс эхнэр Амбер Хердийг нэр хүндэд халдсан хэргээр 50 сая ам.доллар нэхэмжилж шүүхэд өгсөн билээ. Үүний хариуд Херд Деппээс 100 сая ам.доллар нэхэмжилж зарга гаргасан юм. Депп шүүх хурлын үеэр “Disney”компани хэдэн зуун сая доллар өгсөн ч дахин Жэк Спарровын дүрийг бүтээхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Хердийн өмгөөлөгч Бен Роттенборн, Деппээс “Ноён Депп, хэрвээ Disney таньд 300 сая ам.доллар болон хэдэн сая тэжээвэр альпака өгье гэж амлах эсвэл юу ч хамаагүй санал болгосон та тэдэнтэй Pirates of the Caribbean кино дээр дахин ажиллахгүй гэж үү” хэмээн асуужээ. Үүнд Депп “Тийм ээ ноён Роттенборн” гэж хариулсан байна.
Эх сурвалж: Movie Web
Б.БУЯНДОРЖ