“Бэлтэс Мөрөн” ХХК-ийг цагдаа, прокурорынхан шалгаж эхэлжээ
Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” гэх компани нь ихэвчлэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгийг авч, улмаар сарын дараа хүү тооцон их хэмжээгээр нэмэгдүүлэн буцааж өгнө гэх утгатай үйл ажиллагаа явуулдаг компани аж.
Ингэхдээ эхний удаад иргэдээс хамгийн ихдээ 10 хүртэлх сая төгрөгийг бэлнээр авч, 10 сая төгрөг байршуулсан иргэнд 3.000.000 төгрөгийн хүү нэмж олгоно хэмээдэг аж.
Тэгвэл Хөвсгөл аймгийн иргэдээс 300 орчим тэрбум төгрөгийг эргэлдүүлсэн гэх “Бэлтэс Мөрөн” ХХК-ийг цагдаа, прокурорынхан шалгаж эхэлжээ.
Үхэрнүүд гоё шүү.. баян ч юм
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?