Хүчтэй цасан болон шороон шуурганы аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баянхонгор, Архангайн өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр,  маргааш өдөр Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутаг, Төв, Хэнтий, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр  салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна.

Өнөө шөнө Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр, маргааш өдөр Төв, Хэнтийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Дэлгэрэнгүйг alarm.tsag-agaar.gov.mnээс унших боломжтой.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
 Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн хойд, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Иймд, иргэд Та бүхэнд хүчтэй шороон болон цасан шуурганы үеэр иргэн бүр зайлшгүй анхаарах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Цас орох нутгуудаар халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааран тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments