Зеленський, Макронд ялалт байгуулсанд нь баяр хүргэжээ

Өнгөрсөн Ням гарагт (2022.04.24) болсон Франц улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Эммануэль Макрон ялалт байгуулж, дахин таван жил төр барих болсон. Үүнд баяр хүргэхдээ Володимир Зеленський Макроныг жинхэнэ найз хэмээсэн байна. Зеленьский Твиттер хуудсан дээрээ “Бид нэг ялалтын төлөө хамтдаа зүтгэж байгаа гэдэгтээ итгэлтэй байна” хэмээжээ.

Мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон түүнд баяр хүргэж, хамтран ажиллагаагаа үргэлжлүүлэх болно гэсэн байна. Харин Дани улсын Ерөнхий сайд Марк Рутте “НАТО болон Европын Холбоо дахь өргөн хүрээний хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсэж байна” хэмээн жиргэжээ. Европын зөвлөл болон комиссын Ерөнхийлөгч нар мөн Макронд баяр хүргэсэн байна.

Эх сурвалж: Daily Mail, BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *