Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн хоёр осол бүртгэгдэж, ДӨРВӨН хүүхэд гэмтсэн байна

2022.04.23, 24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 568 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтэж бэртсэний 8 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 , орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.

Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.

Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүний амь хохирсон.

Унадаг дугуйтай зорчигчтой мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн.

Орон нутагт:

Онхолдох хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.

Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, 4 хүүхэд гэмтсэн байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 279 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 240, орон нутагт 39 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *