Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлнэ
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дотоод үйл ажиллагаа, ажлын бүтээмжээ сайжруулж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх үүднээс “Ворлд стандарт консалтинг” ХХК-тай хамтран ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаар боллоо.