НӨАТ-ын буцаан олголтын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн, албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 2 хувийг буцаан олгодог билээ.
НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улиралд нэг удаа олгож эхэлсэн. Тэгвэл энэ улирлын буцаан олголт өнөөдрөөс эхлэн долоо хоногийн дотор иргэдийн дансанд шилжих юм.
Өнөөдөр хоолтойгоо золгох байгаа сүүлийн хуушуураа мэрж дууслаа шдээ