Г.Дамдинням гишүүнийг Л.Халтар сайдтай андуурч ажлаа хийхийг шаарджээ
УИХ-ын чуулганаар Дарханы замын ажил болон санхүүжилтийн талаар яриа сүүлийн хоёр жилийн хугацаанд яригдсаар байгаа билээ.
Энэ асуудал дээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням уг ажлыг хариуцсан Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтарыг “Халтар сайдаа гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлмээргүй байна. Ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Энэ жил дахиад Дарханы замын асуудал яригдсаар байна.” хэмээн хатуухан шүүмжлээд авсан билээ.
Гэтэл харин нэгэн иргэн гудманд Г.Дамдинням гишүүнийг Л.Халтар сайдтай андууран “Халтар сайдаа том оврын ачаа тээвэр хэзээнээс эхлэх вэ” хэмээн өөрийг нь шүүмжлээд авчээ.