МХЕГ: Цэвэрлэгээнд оролцоогүй зургаан иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавин цэвэрлэгээнд хамруулсан

Улаанбаатар хотын Ерөнхий менежер “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаал, удирдамжийг баталсан.

Үүний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 146 улсын /ахлах/ байцаагчид хороо хариуцан энэ сарын сарын 23-ны өдөр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал орчны цэвэрлэгээний байдалд хяналт тавив.

Энэ ажлын хүрээнд 5000 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдаж, хог хаягдал, гадна орчныг угааж цэвэрлэжээ. Цэвэрлэгээнд оролцоогүй зургаан иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавин цэвэрлэгээнд хамруулсан байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *