Их Британи улс Украин руу нэмж зэвсэг явуулна
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Володимир Зеленськийтэй утсаар ярьсны дараа Украин руу нэмж зэвсэг явуулахаар болжээ. Нэмэлт зэвсгүүдэд хуягт машин, дрон, танк эсэргүүцэгч зэвсгүүд багтах аж. Их Британиас явуулж буй зэвсгүүдийг зөв ашиглах сургалтад суухаар Украинаас 20 гаруй цэрэг тус улсад иржээ.
Зеленський Украин цэргүүдийг сургалтад суулгаж байгаад Борис Жонсонд талархал илэрхийлсэн байна. Их Британи дайны гэмт хэргийн баримт нотолгоо олоход гар бие оролцож байгаа бөгөөд ОХУ хийсэн хэргийнхээ үр дүнг амсах болно хэмээн Жонсон, Зеленськийд хэлсэн аж. Хоёр долоо хоногийн өмнө Жонсон Киев хотод айлчилж Зеленськийтэй уулзалт хийсэн билээ. Тус уулзалтын үеэр Их Британи улс Украинд зэвсгийн тусламжаас гадна эдийн засгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм.
Эх сурважл: BBC
Б.БУЯНДОРЖ