Ерөнхий сайд АНУ руу айлчлал хийхээр явсан мэдээллийг хэвлэлийн төлөөлөгч нь ҮГҮЙСГЭВ
УИХ-ын гишүүн асан М.Зоригт өөрийн Твитер хуудаст: “Монгол Улсын ерөнхий сайд төлөвлөөгүй, гэнэтийн айлчлалыг Америкт хийж байна гэж сая сонслоо. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөт бие даасан дэлхийн нэг улсад маш чухал үйл явдал гэж ойлгож байна. Монголчууд бид нийтээр нэг талдаа гарах цаг нь болсон” гэсэнд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
“Та ташаа мэдээлэл сонсчээ. Ерөнхий сайд өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь бүлгийн хуралд оролцоно” гэсэн байна.
Б.БАЯРТ