“Монголд 4 сая гаруй адуу байдгийн, нэг хувь нь л эрлийз. Үүнд шинжлэх ухаанч хандмаар байна”
Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооноос Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэртэй холбоотой мэдээлэл өглөө. Энэ талаар холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд:
“Тавдугаар сарын 1-8-ны хооронд 10 уралдаан зохиохоор төлөвлөөд байсан. Гэвч шүлхий өвчинтэй холбоотойгоор уралдаанд хязгаарлалт тогтоогоод байгаа нь морио сойж байсан олон хүний эрх ашиг, эдийн засагт нөлөөлсөн. Тухайн хязгаарлалт нь 15-нд дуусах эсэхийг тодорхой байлгамаар байна. Уяачид асуулгынхаа хариуг гурван өдрийн дотор авах хүсэлтэй байна. Мөн эрлийз морины тухайд 4 сая гаруй монгол адууны нэг хувь нь эрлийз адуу. Сэрвээний өндрөөр хэмжихээр эрлийз адуу уралдах нөхцөл байна. Өөр ямар ч оронд сэрвээний өндөр хардаггүй. Энэ асуудалд илүү шинжлэх ухаанч байдлаар хандмаар байна” хэмээв.
ШУУД ҮЗЭХ:
Б.БАЯРТ