С.Бямбацогт : Бүх гишүүн л хотод амьдардаг. Хотын зовлонг мэддэг
Хотын авто замын түгжрэлийг шийдэх LRT төслийг УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2022.04.25/ ээлжит хуралдаанаараа хэлэлцэж байгаа аж. Уг асуудалд УИХ-ын гишүүд хот, хөдөөгөөрөө ялгарч хуваагдаад байгаа юм. Тэгвэл үүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Бүх гишүүн л хотод амьдардаг. Хотын зовлонг мэддэг. Агаарын бохирдол, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал гээд энэ бүх зовлонг бүгдээрээ л амсаж яваа. Гэхдээ яах вэ, сонгогдсон тойрогтоо илүү хөрөнгө оруулалт тавиулчих юмсан гэдэг асуудлууд байдаг. Үүнийг хот, хөдөөгийн гишүүн гэж ялгаад хувааж, хагаралдуулаад байх шаардлага байхгүй. Энэ ч утгаараа асуудалд ялгаварлаж хандаж байгаад харамсаж байна” гэлээ.