Бал сараа тэмдэглэж буй Хён Бин, Сон Еэ Жин нарын зураг олны анхаарлыг татсан хэвээр

Өмнөд Солонгосын алдартай жүжигчид болох Хён Бин, Сон Еэ Жин нар өнгөрөгч гуравдугаар сарын 31-ний өдөр цомхон хүрээнд хуримын ёслолоо хийсэн билээ.

Дэлхий даяар шуугисан тэдний хурим болон бал сар олны анхаарлыг татсан хэвээр байна. Бал сараа Америкт өнгөрүүлж буй хосууд интернет хэрэглэгчдийн дуранд өртжээ.

 

Хосууд Нью Йорк хотын Korea Town дахь Солонгос хоолны ресторанд найзуудын хамтаар хооллож байхдаа ийн камерын дуранд өртжээ. Хотын гудамжаар алхаж байгаа зураг нь ч мөн цацагдав.

 

 

Саяхнаас хосуудыг тун удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Учир нь эхнэрийнхээ цүнхийг Хён Бин ихэнх тохиолдолд үүрч яваа харагдах болсон бөгөөд үүнийг нь интернет хэрэглэгчид бие давхар болсон эхнэртээ тавьж буй халамж гэж тайлбарлаж байгаа. Харин энэ тухай Хён Бин “Би ердөө л эхнэрээ халамжилж байгаа хэрэг” хэмээсэн нь бий.

Хосууд Лос Анжелесоос Нью Йорк, Нью Йоркоос Хавай руу аялахаар төлөвлөжээ.

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *