Саран хийл УСК-ны синопсисийг сонирхох уу?
Нэр нөлөө бүхий УИХ-ын гишүүний хамгийн ойрын шадар болох алдартай бизнесмений ганц хүү бол дээдсийн хүрээлэнгийн цуутай сайхан залуусын нэг. Гэтэл тэр байдаг л нэг хөгжимчний охинд дурлана. Хүүгийнх нь онголт эцэгт таалагдсангүй.
Эцэг нь өөрийнхөө зүтгэдэг УИХ-ын гишүүний нийгэмд шуугиан тариад байгаа секс скандалыг хаацайлахын тулд хүний санаанд багтамгүй башир арга сэдээд байлаа. Эцгийн шадар туслахын гардан гүйцэтгэсэн хорон төлөвлөгөө хэрэгжиж хөгжимчний охин сөшл скандалын гол дүр болсноор үйл явдал орвонгоороо эргэх нь тэр. Гэнэн хайр сэтгэл хүчтэй юу, сайтар төлөвлөсөн хар санаа хүчтэй юу?