Прокуророос нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д өргөн барихаар болжээ
Нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д өргөн барихаар болжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг түдгэлзүүлэх саналаа энэ долоо хоногт УИХ-д хүргүүлэх юм байна.Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгахаар түдгэлзүүлэх санал гаргаж буй бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлигатай холбоотой асуудлаар шалгагдахаар болсон гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
зээл авах үед нь ч улс төрд ороогүй л байсан байна ш дээ Ганхуяг гишүүн чинь