ГССҮТ-д коронавирусын тохиолдол нэмэгдэж, нэг тасгийг тусгаарлажээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.

Өнгөрөгч даваа гарагт тус эмнэлэгийн хоёр ажилтан, нэг өвчтөн халдвар авсан нь батлагджээ. Үүнтэй холбоотойгоор тус эмнэлгийн нэгдүгээр давхарт байрладаг тасгийг тусгаарлан үйл ажиллагааг нь үргэлжлүүлж, гаднаас эргэлт оруулахыг зогсоожээ. Улмаар эмнэлгийн бүх ажилтныг PCR шинжилгээнд хамруулан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг тусгаарласан байна.  

 ГССҮТ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын талаар ЭМЯ-наас албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *