СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шаварт унасан үхэр гаргах гэж байгаад амиа алджээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ын урд талын автозамын зорчих замын хэсэг 3 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 18:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Ч-ийн жолоодож явсан “Х5” загварын суудлын автомашин, иргэн Ц-ийн жолоодож явсан “Жимни” загварын суудлын автомашин, иргэн Б-ын жолоодож явсан “Рэнжер U-GD3HJAA” загварын ачааны автомашин хоорондоо мөргөлдсөний улмаас “Рэнжер U-GD3HJAA” загварын ачааны автомашин дулааны шугамыг мөргөж, шугамын доор дарагдан жолооч Б /44 настай, эрэгтэй/ автомашины бүхээг дотор хавчуулагдан нас барсан байсныг татан гаргаж, цогцсыг Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Зэвсгийн агуулах” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ 04.24-ний өдрийн 21:40 цагийн орчим 3 хүн шаварт унасан үхэр гаргах гэж байгаад тус сумын харьяат малчин Ж морьтойгоо тогтоол усанд осолдсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиж, малчин Ж /54 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 08:18 цагт тухайн малчны унаж явсан морийг тогтоол ус /эргээс 15 метрт/-наас олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тухайн хүний цогцсыг 3 метр /эргээс 5 метрт/-ийн гүнээс олж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсэгт шилжүүлэн өгсөн.