Д.Эрдэнэбилэгийн албан өрөө болох “Blue sky” товерын найман давхрыг төрийн өмчид бүртгэжээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн мөнгөөр худалдан авч, “Кью Эс Си” ХХК оффис түрээсийн байдлаар ашиглаж байсан “Blue sky” товерын найман давхрын нийт талбайг төрийн өмчид бүртгэжээ.
Уг байр нь ХХБ-ны банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн албан өрөө байсан ч, Засгийн газраас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээг цуцалсантай холбогдуулан, тэд нүүсэн байна. Үүнийг хуулийн байгууллагын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг дэх “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл үүсгэж, Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих санал гаргасан аж. Д.Эрдэнэбилэг нь одоогоор ШШГЕГ-ын хаьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаж байгаа юм.
Б.БАЯРТ
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?