|

Рублийн ханш евро болон ам.долларын эсрэг нэмэгджээ

Даваа гарагт (2022.04.25) Орос рублийн ханш еврогийн эсрэг нэмэгдэж, хоёр жилд байгаагүй хэмжээгээр өсөв.

Гадаадын компаниуд ОХУ-д төлбөрөө төлөх дөхсөнтэй зэрэгцэн рублийн ханш өссөн байна. Мөн ам.долларын эсрэг ханш нь нэмэгджээ.“Reuters” агентлагийн шинжээчдийн тооцоолсноор компаниуд 3 их наяд рублийн төлбөр энэ сард хийх аж. Даваа гарагийн байдлаар нэг евро 77.25 рубльтэй тэнцэх болсон нь 2020 оны зургаадугаар сараас хойш үзэгдээгүй өндөр ханш юм. Мөн Нэг доллар 73 рубльтэй тэнцсэн дайны өмнөх үеийн байдалтай ойртсон үзүүлэлт юм.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *