Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ

Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.04.26/ Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэвч хэргийг хариуцсан прокурор нь солигдсон гэх шалтгаанаар шүүх хурлын товыг тавдугаар сарын 09-ний өглөө 09:00 цаг болгож хойшлуулжээ.

Нийслэлийн прокурорын газраас иргэн Д.Монголхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг. Тус эрүүгийн хэргийг өмнө нь нэг удаа хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан байсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *