Бурхан багшийн Их дүйчин өдрийг зургаадугаар сарын 14-нд тэмдэглэнэ

Бурхан багшийн Их дүйчин өдрийг ирэх зургаадугаар сарын 14-нд тэмдэглэхээр болжээ. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Энэ талаар МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Б.Бямбажаргал “Зуны эхэн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн их дүйчин өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Маш олон улс орнууд эл өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Төгс буянт зурхайн аргаар нар, сар, од эрхсийн тойрон хүрээллийг тооцож билгийн тооллыг гаргадаг. Энэ жил зуны тэргүүн сар давхцаж байна. Зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэнэ” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments