НӨАТ-ын I улирлын буцаалтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

НӨАТ-ын энэ оны I улирлын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Сангийн яаманд мэдээллийг өчигдөр /2022.04.25/ хүргүүлсэн байна. Өнгөрсөн оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд нэг удаа олгож байгаа юм.
НӨАТ-ын буцаан олголтыг:

  • I улирлынхыг 4 дүгээр сард,
  • II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,
  • III улирлынхыг 10 дугаар сард,
  • IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *