Хүүхдийн баярыг зохион байгуулах ажлын хэсэг гаргажээ

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн зургадугаар сарын 1-нд тохиодог. Монгол улсын хэмжээнд коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жилийн хугацаанд энэ баярыг өргөн тэмдэглээгүй.

Энэ жил Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлыг хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулжээ. Ажлын хэсэг зохион байгуулах арга хэмжээ, байршлыг тодорхойлж санал боловсруулан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт танилцуулахаар ажиллаж байгаа аж.

Мөн харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээ зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments