Зеленський : Энэ дайнд Украин ялах нь цаг хугацааны асуудал
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ээлжит видео мэдэгдэлдээ энэ дайнд Украин ялна, одоо боломжгүй байгаа ч ялалт цаг хугацааны л асуудал болоод байна гэжээ.
Тэрээр, “ОХУ дайныг дэмжиж, эрх чөлөөт ертөнцийн эсрэг зогсохын тулд асар их хөрөнгө зарцуулж, Оросыг хөгжүүлэх бүхий л зүйлийг иргэдээсээ хулгайлж, энэ хүчин чадлаа хөршүүдийнхээ амьдралыг сүйрүүлэхэд чиглүүлж чадах улс. Гэвч түүх бидэнд хичээл заасан. Хэрвээ чи мянган жилийн рейх /Фашист Германы эзэнт гүрэн/ байгуулах гэж байгаа бол ялагдана. Хөршүүдээ устгахаар төлөвлөж байвал ялагдана. Хуучин эзэнт гүрнийг сэргээмээр байгаа бол ялагдана.Украинчуудын эсрэг зогсвол мөн л ялагдах болно” гэж хэлжээ.
Эх сурвалж: ВВС