Т.Ганболд : Хүний хувийн амьдралд үнэлэлт, дүгнэлт хийх муухай шүү
“Алтан Дорнодын Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд 16 жил ханилсан гэргий Х.Янжингаажидтай гэр бүлээ цуцлуулсантай холбоотой хувийн амьдралын талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа билээ. Өдгөө тэдний эл гэр бүлийн асуудал тогооноосоо хальж, өнгөрсөн 10 гаруй жилийн хугацааны хамтын амьдрал дахь сайн муу бүхэнтэйгээ олны өмнө эл болсон.
Хэдхэн цагийн өмнө гэргий Х.Янжингаажид нь Т.Ганболдтой ханилсан цагаасаа хэрхэн түүний гэр бүлээс гадуурх харилцааг тэвчиж, нөхрийнхөө нууц хүүхдийг нь төрүүлсэн эмэгтэйд тусалж байсан мөн хамтын босгосон бизнес, зочид буудлаа нөхөр нь ганцаараа эзэмшиж, хувьдаа шилжүүлсэн талаарх мэдээллийг дэлгэсэн. Харин энэхүү мэдээлэлд хариу болгон Т.Ганболд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Хүний хувийн амьдралд үнэлэлт, дүгнэлт хийх муухай шүү..” хэмээн жиргэжээ.