|

Чернобыль дэх цацраг идэвхийн түвшин хэвийн бус хэмжээнд хүрчээ

НҮБ-ын цөмийн энергийн агентлагийн дарга Рафаэль Гросси Чернобыль дэх цацраг идэвхийн түвшин хэвийн бус хэмжээнд хүрсэн хэмээжээ. Тэрбээр тус атомын станцад очиж багаж хэрэгсэл хүргэн өгч, цацраг идэвхийг үнэлж шалгасан байна. Чернобылийн цахилгаан станц 1986 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр дэлбэрсэн билээ.

Гросси нөхцөл байдлын талаар хэлэхдээ “Цацраг идэвхийн хэмжээ хэвийн бус болсон. Өмнө нь Орос цэргүүд хүнд механизм тус бүсэд оруулж ирэхэд мөн тэд буцахад цацрагийн хэмжээ нэмэгдэж байсан. Бид нөхцөл байдлыг өдөр өдрөөр хянаж байгаа” гэсэн байна. Чернобылийн хориотой бүсэд орсон цэргүүд аюултай цацрагт өртсөн байх магадлалтай. “The Telegraph”-д мэдээлснээр тус бүсийг эзлэн авахад оролцсон нэг цэрэг нас барсан байна. Украины эрчим хүчний сайд Герман Галущенко “Чернобыльд нэвтрэх нь солиотой зүйл. Тэд яагаад ингэснийг би ойлгохгүй байна” гэсэн аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *