Дональд Трамп: Би Ерөнхийлөгч байсан бол энэ дайн эхлэхгүй байсан
АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп шинээр өгсөн ярилцлагадаа Украины дайны талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Энэ бол үнэхээр утгагүй тэнэг дайн, шударга бус сонгууль болсны төлөө энэ олон хүн нас барж байгаа нь харамсалтай хэрэг. Хэрвээ бидний сонгууль шударга болсон бол хэн ч нас барахгүй байсан… Би Ерөнхийлөгч байсан бол энэ дайн эхлэхгүй байсан” хэмээжээ.
Сэтгүүлч Трампаас Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан бол юу хийх байсан бэ хэмээн асуухад “Байден дандаа Путинд цөмийн зэвсэг байгаа гэж хэлдэг. Бидэнд илүү хүчтэй, сайн зэвсгүүд байгаа. Би оронд нь байсан бол бидэнд илүү хүчтэй, илүү олон зэвсэг бий. Чи дахиж цөмийн зэвсгийн талаар дурдвал асуудал үүснэ шүү гэж хэлнэ гэсэн байна.
Эх сурвалж: Independent, Unilad
Б.БУЯНДОРЖ